МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМ АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЛОО

Архангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхим, ЗДТГ, Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн  форумыг анх удаа Архангай аймагт зохион байгууллаа.

Тус уулзалтад Чех улсын аялал жуулчлалын үйлчилгээ, цогц цахим тийз захиалгын үйлчилгээ, барилгын зураг төсөл, хот төлөвлөлт, нисэх буудлын удирдлагын систем, нисэх буудлын цогц замын гэрэлтүүлэг, эм зүй, тээвэр зуучлал, агуулахын үйлчилгээ, автомашин, тур оператор, орчуулгын үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн зуучлал, даатгал, эрчим хүч зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцсон бол Архангай аймгаас холбогдох төрийн байгууллагууд мөн барилга, аялал жуулчлал, эм ханган нийлүүлэх байгууллага, даатгал болон бусад аж ахуйн нэгжүүдийн захирал менежерүүд оролцож харилцан мэдээлэл солилцон холбоо тогтоолоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн