“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅ Аймгийн ЗДТГ-аас Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референттэй хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт өглөөний уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

✅ Уулзалтын зорилго: Архангай аймгийн хүний эрхийн төлөв байдал /хүүхдийн сурч боловсрох эрх, дотуур байр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, хүртээмжийн орчин, цахим орчин дахь хүний эрхийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтыг бууруулах хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад талуудын оролцоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам/-ын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголттой болоход оршино.

✅ Тус уулзалтад: Аймгийн Засаг дарга тамгын газрын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газрын удирдлага болон холбогдох мэргэжилтэн, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

✅ Хөтөлбөрийн дагуу аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Архангай аймаг дахь референт тус тус мэдээлэл хийж, оролцогчидтой санал солилцлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн