ТАМИРЫН ГОЛЫН ЭРЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар Урд тамирын голын эрэг дагуух 4 га талбайд ойн зурвас байгуулах аяныг зарлаж, бүх нийтээр мод тарих аяныг өнөөдөр эхлүүллээ.

Ойн зурвас байгуулах аянд 105 байгууллагын 2733 гаруй хүн 4100 ширхэг улиасыг өнөөдрийн байдлаар тарьсан байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдгийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах ажилд Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ААН, бизнес эрхлэгчид эрчимтэй хамрагдаж байгаад гүн талархал илэрхийлье.