МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМ АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЛОО

Архангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхим, ЗДТГ, Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн  форумыг анх удаа Архангай аймагт зохион байгууллаа. Тус уулзалтад Чех улсын аялал жуулчлалын үйлчилгээ, цогц цахим тийз захиалгын үйлчилгээ, барилгын зураг төсөл, хот төлөвлөлт, нисэх буудлын удирдлагын систем, нисэх буудлын цогц замын гэрэлтүүлэг, эм зүй, тээвэр зуучлал, агуулахын үйлчилгээ,…

Үргэлжлүүлэх

Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 1.6 дахь хэсэгт зааснаар олон нийтэд мэдээллэж байна.

Хайрхан сумын Засаг дарга Лхамхүүгийн Чойжжанцан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтаар тогтоогдсон тул албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сарын 20 хувиар бууруулах…

Үргэлжлүүлэх

Номин хангайд тавтай морил

.Монгол Улсын спортын салбарын 2 дугаар зөвлөгөөн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд 19 аймаг, 8 дүүргийн спортын салбарын ажилтан, албан хаагчид оролцох юм.

Үргэлжлүүлэх

ХОЙШЛУУЛШГҮЙ СЭРГЭЭН БОСГОХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 70 мм, салхины хурд 11 метр секундын хүчтэй аадар бороо орсны улмаас Цэцэрлэг-Тосонцэнгэлийн чиглэлийн /А0603/ автозамын 0.2-1 км 211 м хөвөө үерийн усанд угаагдаж, 282 м урт шороо, чулуу автозамруу урсаж зорчих хөдөлгөөнд саад учирсаныг ачих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Автозамын хөдөлгөөнийг Онцгой байдлын газраас 2 алба хаагч 2 автомашин,…

Үргэлжлүүлэх

ЗАРЛАЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд нийлүүлэгдэх Сэлэнгэ үүлдрийн үхрийг 5 жилийн түрээсийн гэрээгээр ашиглах аж ахуйн нэгжийн материалыг аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/573 дугаар захирамжийн хавсралтын дагуу аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 225 тоот өрөөнд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авна. Холбоо барих утасны дугаар: 99960970, 96110970

Үргэлжлүүлэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН. 2024-07-23

————- АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ ———————————————————————– Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр 55.2 хувийн төлөөлөгчдийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар 2024 оны ээлжит Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах тухай болон Аялал жуулчлалын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн батлав.

Үргэлжлүүлэх

ЗАРЛАЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд нийлүүлэгдэх Буган халиун /алатау/ үүлдрийн үхрийг 5 жилийн түрээсийн гэрээгээр ашиглаж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх аж ахуйн нэгжийн материалыг аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/312 дугаар захирамжийн хавсралтын дагуу аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар: Хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтэн С.Дархижав 99960970 Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2024.06.27

Үргэлжлүүлэх

БУЛГАН ХАЙРХАН МИНЬ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛЛОО

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал ахиулан ДАРХАН цаазат газар болголоо. Шүтээн хайрхан минь дархлагдлаа.

Үргэлжлүүлэх