Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр



Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар

сарын 03-ны өдрийн ээлжит хоёрдугаар

хуралдааны 05 тогтоолоор батлав.


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР


НЭГ: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО


  1. 1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • 1.1.1 “КОВИД-19” цар тахлын тархалттай холбогдуулан нийгэм, эдийн засагт үзүүлэх дарамт, хор нөлөөг бууруулж, даван туулах, цар тахлын дараах нөхөн сэргээх цогц арга хэмжээний бодлого хэрэгжүүлнэ.
  • 1.1.2 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
  • 1.1.3 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд орон нутагтаа оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орчин үеийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг шинээр байгуулна.
  • 1.1.4 Яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг нэмэгдүүлэн түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийж, улсын чанартай авто зам дагуух шаардлагатай цэгүүдэд яаралтай тусламжийн төв байгуулна.
  • 1.1.5 Шаардлагатай сумдын Эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг шинээр барина.
  • 1.1.6 Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ.
  • 1.1.7 Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлж, эрсдэлийн сан байгуулна.
  • 1.1.8 Эм ханган нийлүүлэх байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэн хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.
  • 1.1.9 Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгийн бүтэц стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлж, чадавхыг нэмэгдүүлэн, нийгмийн баталгааг хангаж, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
  • 1.1.10 Аймгийн Нэгдсэн эмнэлгийг орчин үеийн стандартад нийцсэн КТГ, MRI, Digital-Рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ сумдын эрүүл мэндийн төвийг орчин үеийн стандартад нийцсэн зөөврийн ЭХО, шүдний BOR машин, зүрхний бичлэг, ургийн зүрхний бичлэг, нярайн шарлагын аппаратууд зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангаж, хүний нөөцийг чадавхжуулж ажиллана.
  • 1.1.11 Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өрх, гэрийн түвшинд тогтмол хийдэг эрүүл мэндийн "Гэрийн эмч" загвар төслийг хэрэгжүүлнэ. Багийн эмчийг чадавхжуулж, тоног төхөөрөмжөөр хангах.
  • 1.1.12 Эрүүл мэндийн даатгал голлосон урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн даатгалын цахим картыг нэвтрүүлэхэд санаачлага гаргана.
  • 1.1.13 Tэтгэвэр тогтоолгосон ахмад эмч нарыг эрүүл мэндийн байгууллагад зөвлөхөөр ажиллуулахыг бодлогоор дэмжинэ.
  • 1.1.14 Эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • 1.1.15 Эмийн найрлагад ордог амьтан, ургамал, эрдсийн нөөцийг хамгаалж, тарималжуулж, нутагшуулах үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжинэ.
  • 1.1.16 Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагааг эхлүүлж, тогтмолжуулан зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлэлтийн хувийг эрс нэмэгдүүлнэ.
  • 1.1.17 Сумдад шүдний кабинет байгуулан ажиллуулна.


      1.2 ХҮН АМЫН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

  • 1.2.1 Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, зорилтод бүлгийн өрхийн гишүүдийн эрэлт, санаачлага, боломжинд тулгуурлан өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.
  • 1.2.2 Тусгай хэрэгцээт 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжоор хангах хуулийг хэрэгжүүлнэ.
  • 1.2.3 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд сэтгэл заслын болон сэргээн заслын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх өдөр өнжүүлэх төв байгуулж тогтвортой ажиллуулна.
  • 1.2.4 Ахмадуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нийгэм соёлын үйлчилгээг өргөжүүлж ахмадын байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.
  • 1.2.5 Орон сууц гудамж болон үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн чөлөөтэй зорчих, дэд бүтцийг стандарт шаардлагад нийцүүлэн бий болгоно.
  • 1.2.6 ”Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг тэдний хүнс, тэжээлийн хэрэгцээ, бие бялдар, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хуримтлал бий болгох, мэдлэг олгох сургалт сурталчилгааг тогтмолжуулна.
  • 1.2.7 Хүүхэд залуучууд, гэр бүлд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулахад орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага болон ТББ, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.
  • 1.2.8 Гэр бүлийн гишүүн бүрд гэр бүлийн боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх, санхүү, бизнесээ хөгжүүлэх, амьдрах орчноо хамтдаа сайжруулах, мэдлэг ур чадварын сургалт, зөвлөмжөөр хангагдах боломжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.
  • 1.2.9 Нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн, тэдний хөгжлийг дэмжсэн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.
  • 1.2.10 Томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн боловсрол олгох сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, төгсөгчдийг ажилд зуучлах үйл ажиллагааг дэмжиж, албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийг сайжруулна.
  • 1.2.11 Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн насны ажлын байргүй өрхийн 1-ээс доошгүй гишүүдэд мэргэжил олгох, ур чадварыг ахиулах байнгын ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлнэ.
  • 1.2.12 Жижиг дунд үйлдвэрийн зээлийг тогтвортой ажлын байр бий болгох иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шударга, ил тод хүртээх замаар хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжинэ.
  • 1.2.13 Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлж эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж урамшуулна.
  • 1.2.14 Сум, орон нутгийн хөгжлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, ажилгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулалттай нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжинэ.
  • 1.2.15 Бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд болон хувийн үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажилгүйдлийн түвшинг 4,5%-д хүргэнэ.

     1.3 ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛ

  • 1.3.1 Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, Монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын арга хэмжээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.
  • 1.3.2 Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлнэ.
  • 1.3.3 СӨБ-ын сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн онцлогт тохируулан зохион байгуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлнэ.
  • 1.3.4 ЕБС-ийн сурагчдын оюун ухаан, авьяас чадвар, бие бялдрыг хөгжүүлэх зорилго бүхий “АВЬЯАС”, “НОМ” арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлнэ.
  • 1.3.5 Ерөнхий боловсролын сургалтын чанарын ахиц гаргахад анхаарч, чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.
  • 1.3.6 Сургууль, цэцэрлэг бүрт эмч ажиллуулахыг бодлогоор дэмжинэ.
  • 1.3.7 Улс, аймгийн чанартай олимпиад, тэмцээн, ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчид, бэлтгэсэн багш нарыг урамшуулж, хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт арга хэмжээ” хэрэгжүүлнэ.
  • 1.3.8 “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “4С” /4С- Бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, хамтран ажиллах, харилцах/ арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 1.3.9 Сурагчдыг гүнзгийрүүлэн ба төрөлжүүлэн суралцуулах сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сурагчдад ажил мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн амьдралаа төлөвлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд зөвлөн туслах “Миний ирээдүй” төсөл хэрэгжүүлнэ.
  • 1.3.10 Сумдын сургуулиудад цахим платформыг хөгжүүлж, сургалтын менежментийн системийг хөгжүүлнэ.
  • 1.3.11 Насан туршийн боловсролын орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан боловсролын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • 1.3.12 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургахад анхаарч, сургалтын арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлнэ.
  • 1.3.13 Төр, хувийн хэвшлийн холбоог сайжруулж ТББ, сургалтын төвүүдээр дамжуулан боловсролын үр дүнтэй олон талт бодлогыг хэрэгжүүлнэ.
  • 1.3.14 Тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг боловсролын салбарт зөвлөхөөр ажиллуулахыг бодлогоор дэмжинэ.
  • 1.3.15 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангана.
  • 1.3.16 Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн заал, дотуур байрны орчин нөхцлийг сайжруулан, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
  • 1.3.17 Бүх шатны боловсролын байгууллагад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад дэмжиж ажиллана.
  • 1.3.18 Ерөнхий боловсролын сургалтад монгол уламжлал, орон нутгийн онцлогыг тусгасан “контент” нэвтрүүлэх, бэлтгэх үйл ажиллагааг дэмжинэ.
  • 1.3.19 Аймагтаа “Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төв”-ийг байгуулж, багшийн хөгжлийг дэмжинэ.
  • 1.3.20 Бүх төрлийн боловсролын байгууллагуудыг тэгш боломж, нөхцөлөөр хангах замаар төвлөрлийг сааруулах, тэнцвэржүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, хөдөө, орон нутгийн багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Багш орон сууцны арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 1.3.21 Гадаад хэлний лингафоны кабинетыг сургууль бүрд байгуулж, мэдээлэл зүйн кабинетыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
  • 1.3.22 Амжилттай хэрэгжиж буй “Мянган инженер” арга хэмжээнд орон нутгийн залуучуудын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
  • 1.3.23 Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний арга хэмжээ, төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

     1.4 ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, СОЁЛ УРЛАГ

  • 1.4.1 Соёлын биет ба биет бус өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түүнийг хамгаалан цуглуулагч, өвлөн тээгч нарыг сурталчлан дэмжиж, үндэсний агуулгатай дэлхийн сонирхлыг татахуйц үнэ цэнэтэй өвийг хөгжүүлэх орон нутгийн бодлого боловсруулан дэмжлэг үзүүлж, өв соёл, ёс заншлыг агуулсан соёл урлагийн бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сурталчлах ажлыг мэргэжлийн байгууллагууд болон хувь уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулах ажлыг дэмжинэ.
  • 1.4.2 Аймгийн нутаг дэвсгэр дэх археологийн болон түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулж, соёлын өвийг хамгаалагч, харгалзагчтай байх тогтолцоог бий болгоход санаачилга гарган ажиллана.
  • 1.4.3 “Төв Монголын байгаль, түүх, соёлын цогцолбор” музей байгуулах ажлыг эхлүүлнэ.
  • 1.4.4 Сумдын музейн үйл ажиллагааг сэргээж, аймгийн музейн үзмэр, дэглэлтийг 3D, дуу авиан технологид тулгуурлан бүтээхээс гадна аялал жуулчлалын хэрэгцээнд нийцүүлэн контент бэлтгэн ажиллуулж, музейг виртуал орчин бүтээх замаар тухайн үеийн түүх цаг хугацаагаар аялуулах, танин мэдүүлэх хиймэл орчинг бүрдүүлнэ.
  • 1.4.5 Монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлж бүх нийтээр монгол бичигтэн болох хөдөлгөөн өрнүүлнэ.
  • 1.4.6 Нүүдлийн соёл иргэншлийн суурь дээр тулгуурласан мэргэжлийн урлагийг хөгжүүлж, бүс нутаг, олон улсад өрсөлдөх чадвар бүхий соёлын брэндийг бий болгож соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
  • 1.4.7 Соёлын төвүүдийн барилга байгууламжийн орчин нөхцөлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.
  • 1.4.8 Аймгийн хэмжээний номын сангуудын фондыг баяжуулах, боловсон хүчнийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

     1.5 НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

  • 1.5.1 Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.
  • 1.5.2 Уламжлалт өв соёлоо бодлогоор дэмжин монгол хүнийг төлөвшүүлэхэд үндэсний  уламжлалт тоглоом наадгай, үндэсний спортыг ирээдүй хойч үе, хүүхэд залуучуудад таниулан сурталчлахад бодлогоор дэмжин ажиллана.
  • 1.5.3 Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмжийг нэмэгдүүлж, аймгийн төвд спортын ордон барьж байгуулна.
  • 1.5.4 Сум болгонд нийтийн биеийн тамирын арга зүйч ажиллуулах боломж, нөхцөлийг судалж бодлогоор дэмжинэ.
  • 1.5.5 Спортын төрөлжсөн сургуулийг түшиглэн улс, тив дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх, үндэсний хэмжээний тэмцээнүүдийг орон нутагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, спорт клуб, холбоодын үйл ажиллагааг эрчимжүүлж бодлогоор дэмжиж ажиллана.
  • 1.5.6 Жилийн 4 улиралд байнгын үйл ажиллагаа явуулдаг цэнгэлдэх хүрээлэн байгуулах тухай асуудлыг судалж шийдвэрлэнэ.

     ХОЁР: ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

     2.1 ХӨДӨӨ, АЖ АХУЙ

  • 2.1.1 Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн оновчтой бүтэц бий болгож дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөнө.
  • 2.1.2 “НЭГ АЙЛ - НЭГ ӨВӨЛЖӨӨ - 10ар ГАЗАР” арга хэмжээ хэрэгжүүлнэ.
  • 2.1.3 Бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор усжуулах, худагжуулах, булаг шандын эхийг хамгаалах, хөв цөөрөм байгуулах ажлыг зохион байгуулж, сумдын отрын бүс нутгийг тогтоон, бэлчээрийг хамгаалах, мэрэгч болон хортон шавьж устгах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.
  • 2.1.4 “Монгол малчин” бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Чинээлэг, хариуцлагатай малчин” шинэ загвар төслийг Төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдын анхан шатны болон дундын хоршоо, бүлэг, хэсэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллана.
  • 2.1.5 Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркыг бүсчилсэн байдлаар байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
  • 2.1.6 Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулан, генетик нөөцийг хамгаалж, сумдад цөм сүргийн үржүүлэг технологийн нэгж байгуулж, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах арга хэмжээг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
  • 2.1.7 Байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор, баг, сумдад өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн сүлжээ бий болгож үе шаттайгаар техник дундын төв байгуулна.
  • 2.1.8 Мал сүргийг бүртгэлжүүлж, гарал үүслийг тодорхой болгон, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлэх, мал, махыг зах зээлд нийлүүлэх мэдээллийн цахим систем хэрэгжүүлнэ.
  • 2.1.9 Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • 2.1.10 Малын гоц халдварт, халдварт, паразит өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг лабораторийн оношлогооны чадавхийг сайжруулж, мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэн малын өвчлөлийг бууруулна.
  • 2.1.11 Атрын IV аяныг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үрийн нөөц, нөөцийн агуулах, үр үржүүлгийн аж ахуйг байгуулах санаачилгыг дэмжин, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.
  • 2.1.12 Хүн амын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоод хэрэгцээг чанартай хүнсээр хүртээмжтэй хангаж, дотоод зах зээл дэх хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэхэд санаачлага гарган ажиллана.
  • 2.1.13 Орон нутгийн иргэд хүнсний ногооны хэрэгцээгээ өөрөө хангах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжинэ.
  • 2.1.14 Газрын үржил шимийг хамгаалан зохистой ашиглаж, газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн техник технологи нэвтрүүлж, тариалангийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашигласан, усжуулалтын системийн менежментийг боловсронгуй болгосон, тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ.
  • 2.1.15 Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн бүс нутгийг түшиглэн хөгжүүлэх бодлого баримтална.
  • 2.1.16 “Малчны хотноос-Эрүүл хүнс”, “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, сүү, цагаан идээний эрүүл ахуй, ариун цэвэр, чанар, стандартыг дээшлүүлж зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана.
  • 2.1.17 Байгалийн дагалдах баялаг, мал аж ахуй, газар тариалан болон гахай, тахиа, зөгий зэрэг аж ахуйд суурилсан орон нутгийн онцлогийг шингээсэн, шинэ брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    2.2 ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР

  • 2.2.1 Аймгийн төвд Хангайн бүс, Баруун бүсийн аймгуудын бөөний худалдааны болон тээвэр ложистикийн төв байгуулах санаачилгыг дэмжинэ.
  • 2.2.2 Улсын чанартай авто зам дагуух шаарлагатай газруудад жолооч, зорчигч нарын түр амрах үйлчилгээний төв байгуулна.
  • 2.2.3 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сумдын халуун усны болон нийтийн ахуй үйлчилгээний төвийг барьж, байнгын ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • 2.2.4 Эрдэнэмандал сумын “Үйлдвэр технологийн парк”-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, ашиглалтад оруулж жишиг загвар болгоно.
  • 2.2.5 Шинэ технологи, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.
  • 2.2.6 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, гарааны бизнес, өрхийн үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжиж, Сум хөгжүүлэх сан болон Зээлийн батлан даалтын сантай хамтран бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг бий болгоно.
  • 2.2.7 Нэмүү өртөг шингэсэн, дэвшилтэт технологи бүхий мах, махан бүтээгдэхүүн, савлагаатай сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо даршлах, савлах, жижиг үйлдвэр, механикжсан зоорь байгуулах хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжиж ажиллана.

     2.3 ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ

  • 2.3.1 Шаардлагатай барилга байгууламж, төсөл арга хэмжээний ТЭЗҮ-г жил бүр үе шаттайгаар боловсруулна.
  • 2.3.2 Улсын чанартай авто замын ойролцоох сумдыг хатуу хучилттай замаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулахаас гадна орон нутгийн шаардлагатай зам, гүүрийн ажлыг ээлж дараатай хийж гүйцэтгэнэ.
  • 2.3.3 Цэцэрлэг хотод Дулааны станцыг барьж ашиглалтад оруулж агаарын бохирдлыг бууруулна.
  • 2.3.4 Аймаг, сум, хот, тосгоны газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аялал жуулчлалын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
  • 2.3.5 Цэцэрлэг хотын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийг шинэчлэн өргөтгөж, үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ундны усны 2 дахь эх үүсвэрийг ашиглалтад оруулна.
  • 2.3.6 Цэцэрлэг хотод соёл, амралтын хүрээлэнгийн цогцолбор байгуулж ашиглалтад оруулна.
  • 2.3.7 Цэцэрлэг хотод “БУЛГАН ХАНГАЙ”, “ШИНЭ НАРАН” зэрэг дахин төлөвлөлт хийгдсэн 4 байршилд суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.
  • 2.3.8 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, “Гудамж төсөл-2” арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ.
  • 2.3.9 Сумдад “Тохилог орон сууц” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

     2.4 САНХҮҮ, ТӨСӨВ

  • 2.4.1 Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жигд хүртээмжтэй хүргэж, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ.
  • 2.4.2 Орон нутгийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний худалдан авалтад дотоодын аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхлэгчдийг тэргүүн ээлжид дэмжих бодлогыг баримтлах, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, иргэд, төрийн бус байгууллагын хяналтын дор ил, тод нээлттэй зохион байгуулна.
  • 2.4.3 Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хариуцлагыг сайжруулж, хэмнэлтийн горимыг баримтлан төсвийн ил тод, шилэн байдлыг хангаж ажиллана.
  • 2.4.4 Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөж, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

     ГУРАВ: НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

     3.1 ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • 3.1.1 Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх төлөвлөгөө” /2019-2030/ дунд хугацааны арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
  • 3.1.2 “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон –Тамир, Хануй-Хүннүгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна.
  • 3.1.3 “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II” арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.
  • 3.1.4 Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, сургалт, мэдээллийн төвд цахим технологийг нэвтрүүлж, гадаад, дотоод сурталчилгааг өргөжүүлнэ.
  • 3.1.5 Аймагт “Шашин соёлын”, “Түүх археологийн”, “Рашаан сувиллын”, “Эртний нүүдэлчдийн уламжлал, зан заншил”-ын зэрэг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэ маршрутыг бий болгон сурталчилж, дотоод, гадаадын аялагчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын мэдээллийн төвийг түшиглэн аймгийн аялал жуулчлалын цахим мэдээллийн санг бий болгож ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
  • 3.1.6 Архангай аймгийн тахилгат, шүтлэгт газруудыг бүртгэл мэдээллийн санд оруулна.
  • 3.1.7 Уламжлалт хэл, соёл, ёс заншлаа хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэд, нүүдлийн соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёл”-ын арга хэмжээг жил бүр зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдад сурталчилна.

     3.2 БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛ

  • 3.2.1 Гидрогеологийн хайгуул, судалгааны ажлыг сэргээн гадаргын болон газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлж, усны зөв зохистой ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, хэрэглээний тодорхой хувийг саарал усаар хангах ажлыг хэрэгжүүлж эхлүүлнэ.
  • 3.2.2 Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг сайжруулж, менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • 3.2.3 Гэр хороолол, хөдөөгийн хот айл, өрх , аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламжийг сайжруулах, шинэчлэх замаар хөрсний бохирдлыг бууруулна. “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 3.2.4 Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, тарьж, ашиглалтын нөөц бий болгоно.
  • 3.2.5 Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал сумдад ойн ангийг сэргээн байгуулж, нутгийн шилмүүст мод /хуш, шинэст, гацуур/-ны үр бэлтгэх, мод үржүүлгийн плантаци байгуулах, мод тарих, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах замаар ойн сангийн нөөцийг нэмэгдүүлнэ.
  • 3.2.6 Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг баримтлан төсөвлөж, хэрэгжилтэд хяналт тавина.
  • 3.2.7 Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий багатай ногоон төслүүдийг дэмжиж, аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүдэд “Ногоон төгөл” байгуулах төсөл хэрэгжүүлнэ.
  • 3.2.8 Аймгийн хэмжээнд хот суурин, хөдөө аж ахуйн газруудын хог хаягдал, нүхэн жорлон, байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас ухагдаж, эвдэрсэн газар, шатсан, огтлогдсон ойн сангийн судалгааг гаргаж, “Аюулгүй орчин” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • 3.2.9 Хог хаягдал /Ахуйн болон үйлдвэрлэлийн хатуу хог хаягдал/-ыг ангилан ялгах, дахин боловсруулах талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт сурталчилгааг зохион байгуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулна.
  • 3.2.10 Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын дулааны хэрэглээг байгалийн хий болон утаагүй, шахмал түлшээр хангах ажлыг бодлогоор дэмжин ажиллана.
  • 3.2.11 Түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвхөн судлагдаж, зөвшөөрөгдсөн талбайгаас ашиглуулж, нөхөн сэргээлт хийлгэнэ.
  • 3.2.12 Улс, аймаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулна.
  • 3.2.13 “Булган уулын байгалийн дурсгалт газар”-ыг ангилал дэвшүүлэн “Дархан цаазат газар” болгоно.
  • 3.2.14 Байгаль орчны шинжилгээний лабораторийг өргөтгөн сайжруулж, судалгааны үр дүнг орчны төлөв байдлыг сайжруулахад ашиглана.

     ДӨРӨВ: ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

     4.1 “ЦАХИМ МОНГОЛ”-ТӨРИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • 4.1.1 Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлүүлэх, олон нийтийн санаа бодлыг тандан судлах, улмаар орон нутгийн бодлого, чиглэлд тусгуулах чиг үүрэг бүхий тусгай хороог аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгуулж, ажиллах орчин, нөхцөлөөр хангана.
  • 4.1.2 Тухайн орон нутагт ач холбогдол бүхий зарим асуудлын шийдвэрлэлтэд иргэд саналаа цахимаар илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
  • 4.1.3 Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.
  • 4.1.4 Бүх шатны хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлж, “Ахмадаа сонсоё”, “Хүүхдээ сонсоё”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсоё” зэрэг арга хэмжээгээр дамжуулан хүн амын тодорхой зорилтот бүлгүүдийн хүсэл, сонирхол, эрх ашгийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулна.
  • 4.1.5 Төрийн үйлчилгээнд “Цахим шилжилт”-ийг үе шаттай хийж, цахим засаглалд шилжих үйл явцад идэвх, санаачилга гарган ажиллана.
  • 4.1.6 Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.
  • 4.1.7 Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг тогтмолжуулна.
  • 4.1.8 Хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор явуулын нэг цонхны үйлчилгээг өргөжүүлж тогтмолжуулна.
  • 4.1.9 Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг дэмжин хөгжүүлнэ.
  • 4.1.10 Архивын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, архивын үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэн, архивын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор орчин үеийн стандартын шаардлага хангасан архивын барилга, байгууламжтай болох асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.
  • 4.1.11 Иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд хандахдаа заавал биеэр бус цахим хэлбэрээр ханддаг, харилцдаг, соёлыг хэвшүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллана.
  • 4.1.12 Хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажлын чанарыг дээшлүүлж, олон нийтэд хууль зүйн мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай, үр дүнтэй хүргэж ажиллана.
  • 4.1.13 Багийн төвийг “Багийн иргэдэд үйлчлэх цогцолбор төв” болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ. 
  • 4.1.14 “Архангайд үйлдвэрлэв” төвийн нэгдүгээр давхарт “Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ”-г нээн ажиллуулна.

     4.2 МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА

  • 4.2.1 Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангуулж, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнд суурилсан мерит тогтолцоог бэхжүүлэхэд санаачлага гарган ажиллана.
  • 4.2.2 Аймгийн Засаг даргын Тамгын газарт “Чанарын удирдлагын тогтолцоо /ISO-9001:2016/-г нэвтрүүлнэ.
  • 4.2.3 Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэн авлига үүсэх эрсдлийг бууруулж, авилгатай тэмцэхэд иргэдийн оролцоо, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллагуудын нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, иргэдээс ирүүлсэн үнэн зөв, тодорхой мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, "Шүгэл үлээгч"-ийг урамшуулан дэмжиж ажиллана.
  • 4.2.4 Төрийн байгууллага, албан тушаалтнаас олгогдох аливаа зөвшөөрлийн журмыг цахимжуулж, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ.
  • 4.2.5 Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслан зогсооно.
  • 4.2.6 Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

     4.3 АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

  • 4.3.1 Нийгмийн бүхий л давхаргад гарч буй нас, хүйс, жендэр, улс төрийн үзэл баримтлалын ялгаварлал, бэлгийн дарамт, хүчирхийллийг ажлын байр, олон нийт, гэрийн бүлийн бүх орчинд таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.
  • 4.3.2 Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бодлогоор дэмжиж ажиллана.
  • 4.3.3 Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.
  • 4.3.4 Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг чиглэсэн гэмт хэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургууль болон бусад бичил орчинд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг ханган ажиллана.
  • 4.3.5 Хүүхдийг цахим мэдээллийн халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллана.
  • 4.3.6 Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн стандартын түвшин, хангалтыг дээшлүүлж, гамшгийн үеийн харилцаа холбоог сайжруулна. Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг үүсгэж, аймаг, сумын төвөөс малчдад хүргэн түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулна.
  • 4.3.7 Шаардлагатай сумдад онцгой байдлын эрэн хайх, аврах бүлэг, хээрийн удирдлага, сургалтын төвийг байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.
  • 4.3.8 Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах байгуулна.
  • 4.3.9 Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг ханган орон нутгийн хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.

     4.4 ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • 4.4.1 Хөрш орнууд болон бусад гуравдагч улс орны ижил төстэй засаг захиргааны нэгж, хот суурингуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • 4.4.2 Гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • 4.4.3 Өндөр технологи, инновацийг нэвтрүүлэх зорилгоор гадаадаас экспертүүдийг урьж ажиллуулах санал санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана.
  • 4.4.4 Төрийн албан хаагчдыг гадаад арга хэмжээнд оролцуулах, туршлага судлуулах, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна.