ЦАХИЛГААНЫ ШИЙДИЙГ ШИНЭЧИЛЖЭЭ

Arkhangai.gov.mn

Найман сард үргэлжилэн орсон борооны улмаас Эрдэнэбулган сумын 3-р давхарт дусаал дусаж, цахилгааны саатал гарчээ. Уг давхарт ХЭҮК, Авлигатай тэмцэх газрын төлөөлөл, Эрх зүйн туслалцааны төв, Мал эмнэлэг, Гадаадын харъяат, Шүүхийн шинжилгээний алба, Хот тохижилт, Архивын ажилтнууд, Эрүүл мэндийн даатгал, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Цахилгааны гэмтлээс шалтгаалан дээрх байгууллагууд хорь гаруй хоног ажиллах хэвийн нөхцөлөө хангаж чадахгүйд хүрсэн байна.

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний дарга, Эрдэнэбулган сумын орлогч дарга нарын бүрэлдэхүүн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан холбогдох арга хэмжээг авчээ.

Эрдэнэбулган сумын 3 давхарын цахилгааны шийдийг шинэчилж, өрөө бүрт автомат унтраалга байршуулжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байдаг энэхүү обьектыг ирэх онд их засварт оруулах юм байна.

Like

Comment

Share