ҮЕРИЙН УСАНД БООГДСОН 380 МАЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

Arkhangai.gov.mn

2021 оны 08 дугаар сарын 27-наас 29-ний өдрүүдэд Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна..

Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин 8 дугаар сард хоногт 1-2 см нэмэгдсэн ба олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР