АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ В.МӨНХБАТ ХАЙРХАН, ӨЛЗИЙТ, ӨГИЙНУУР СУМДАД АЖИЛЛАВ

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат өнгөрсөн өдрүүдэд Хайрхан, Өлзийт, Өгийнуур сумдад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ковид-19 халдварын нөхцөл байдал, тус сумдын 2022 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын үйл явцтай танилцлаа. Сумдын хувьд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах, зохион байгуулах ажлын хэсгийн томилсон бөгөөд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дээрх сумдад Ковид-19 халдвараас шалтгаалан төсөв санхүүгийн асуудал тулгамдаж байгаа талаар уламжлав. Засаг даргын орлогч В.Мөнхбат сумдын удирдлагуудад хандан цаашид өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж төлөвлөгөөний дагуу үр дүнтэй ажиллах, хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхээр болсонтой холбогдуулан багш нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны дулааны асуудал дээр онцгой анхаарах зэрэг чиглэлийг өглөө.