ИРГЭДИЙН АСУУЛТАД:

Arkhangai.gov.mn

- АОК-ын шийдвэрээр хувийн автомашинаар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хориглож, нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн дагуу явуулж байсан боловч,
- Улаанбаатар хот дахь нөхцөл байдлаас хамааран нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг 14 хоног хязгаарласан. Иймээс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн бүрэн зогссон.
- Зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу хот хооронд хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.
- Харин нэн шаардлагатай, хүндэтгэх шалтгаангүйгээр хот хооронд зорчих, голомтот бүсээс аймаг сумандаа ирж, халдварын эрсдэл үүсгэхгүй байхыг АОК-оос анхааруулж байна.
- Хэрэв та зөвшөөрлийн дагуу голомтот бүсээс нутаг орондоо ирсэн бол гэрийн дэглэмийн 14 хоногийг чанд сахихыг анхаарна уу!
- Мөн гар утсандаа GPS суулгаж, АОК, шуурхай штабд заавал бүртгэлээ хийлгээрэй.
- ДЭМБ-аас цар тахлын нууц үеийг 14 хоног хэмээн тогтоосон бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч нууц үеийн хугацаандаа давтан шинжилгээгээр илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа тул иргэн бүр хариуцлагатай хандаж, дэглэмээ баримтлахыг сануулж байна.
- Иргэн бүр хариуцлагаа ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиваас бид цар тахлын халдвараас ХАМТДАА сэргийлж чадна...