НИЙСЛЭЛЭЭС ХАЙРХАН СУМАНД ИРСЭН НЭГ ИРГЭНЭЭС COVID-19 ХАЛДВАР БАТЛАГДЛАА

Arkhangai.gov.mn

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хайрхан суманд ирсэн батлагдсан тохиолдлыг сумын шуурхай штаб, хариу арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан. Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Хайрхан суманд ирсэн байсан бөгөөд давтан шинжилгээгээр COVID-19 вирусын халдвар бүртгэгдлээ.
Тэрбээр Улаанбаатарт хамт хоноод PCR шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирсэн байжээ.
Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб яаралтай хариу арга хэмжээний багийг томилж халдварын бүсэд ажиллаж байна. Одоогийн байдлаар нэн ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, дам хавьтлуудын судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна.