ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ЗӨӨВӨРЛӨНӨ

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн батлагдсан нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн эхний шинжилгээний хариу СӨРӨГ гарч, өнөөдөр давтан шинжилгээний сорьцыг авч байна.
Чулуут суманд нэгдүгээр хавьтлын 14, хоёрдугаар хавьтлын 22 иргэнийг тусгаарласан бөгөөд сумын орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
Иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.