"ХОЙЧ ҮЕДЭЭ ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" ЗАХИДЛЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Arkhangai.gov.mn

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан цэрэг эрс хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилго бүхий захидлын уралдааны удирдамж гарлаа.
"Хойч үеийхэндээ хүргэх миний үг" захидлын уралдааныг Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб , Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.