ЧУЛУУТ СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Arkhangai.gov.mn

1. Шинжилгээ авсан иргэдээс 7 хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна. Иймд хөл хорионы хугацаа тодорхойгүй хязгаарласан.
2. Ойрын хавьталын 14 иргэн, дам хавьталын 22 иргэн тусгаарлалт ажиглалтанд байна.
3. Сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу Банк, Ахуй үйлчилгээний төв ажиллахгүй хөдөлгөөнийг хязгаарласан байна.
4. Хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна . Иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог 3 болгож нэмэгдүүлсэн.
5. Ус түгээлтийг 2 машинаар зэрэг хуваарийн дагуу түгээлт хийж байна.
6. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгоно.
Хамтдаа цар тахлыг даван туулцгаая.
ШУУРХАЙ ШТАБ