САЙН МЭДЭЭ: ЭХНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА, ДАВТАН ШИНЖИЛГЭЭНД ДАХИН ХАМРУУЛНА

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн батлагдсан нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн хариу СӨРӨГ гарлаа. Дөнгөж сая ХӨСҮТөвөөс ойрын хавьтал болох иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээллээд байна.
Гэвч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул цаашид ойрын хавьтлын иргэд болон нэмж шинжилгээнд хамрагдах нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн шинжилгээг дахин давтан хийж байна.
Иймээс иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.