Хөдөлмөрийн баатар У.Доржпаламд Засаг дарга Д.Золжаргал, Монгол улсын ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Монгол улсын ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулдаг уламжлал ёсоор Эрдэнэбулган сумын өндөр настан, Хөдөлмөрийн баатар Уртнасангийн Доржпаламд хүндэтгэл үзүүллээ.
У.Доржпалам нь 1924 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. 1956-1968 онд Чулуут сумын нэгдлийн дарга, 1968-1970 онд аймгийн нэгдлийн зөвлөлд хэлтсийн дарга, 1970-1977 онд Хотонт сумын нэгдлийн дарга зэрэг төр нийгэмд олон жил ажилласан буянтай буурал юм. Буурай маань 1963 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.