Өлзийт сумын замын пост, Майхан толгойн замын постуудыг байнгын ажиллагаатай болгоно гэв.

Arkhangai.gov.mn

Засаг дарга Д.Золжаргал сум, орон нутгаар ажиллах үедээ замын постуудын үйл ажиллагаатай танилцаж, эрсдэл бүхий газраас орон нутагт ирж буй зорчигчид, ачаа тээврийн жолооч нарт тавих хяналтыг сайжруулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар амгалан байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагч нарт талархал илэрхийллээ.
Архангай аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор ажиллаж байсан орон нутаг хоорондын зарим постууд бууж, үйл ажиллагаа жигдэрсэн. Харин Өлзийт сумын замын пост, Майхан толгойн замын постууд ажиллаж байна.
Цаашид дээрх хоёр постыг байнгын ажиллагаатай болгож, тус чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх цэгийг 24 цагаар ажиллуулвал малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг давуу талтай хэмээн шийдвэрлэлээ.