7-р багт 15-р цэцэрлэг ашиглалтанд орлоо

Arkhangai.gov.mn

Эрдэнэбулган сумын 7 дугаар багт 100 ортой хүүхдийн 15-р цэцэрлэг шинээр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Ш.Гомбодорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин, Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.