ШИНЖЛЭХ УХААН ИННОВАЦЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Архангай-100 Боловсролын хөгжил” форумыг зохион байгуулж, форумд оролцогчдын санал хүсэлтийн дагуу “Багшийн хөгжил, судалгаа арга зүйн төв”-ийн барилгыг “Архангай аймгийн Шинжлэх ухаан, инновацын төв” болгон, орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан.

Энэхүү төвийн нээлт өнөөдөр болж, багш сурагчдын хамтран суралцах, туршлага хуваалцах, сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.

Шинжлэх ухаан, инновацын төв нь :

– Байгалийн шинжлэх ухааны лаборатори анги

– Компьютер, англи хэлний цахим анги

-Монголын оюун ухааны академийн Архангай дахь салбар

-20-100 хүний сургалтын 2 танхим

– Студийн өрөө

– Нээлттэй номын сан зэрэг анги танхимуудыг бүрэн тохижуулан, бие даан суралцах нээлттэй орчныг Архангайчууддаа бий болгож байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн