ЦЭЦЭРЛЭГ ХОТЫН ЦЭВЭР УСНЫ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар Цэцэрлэг хотод 24/7 буюу өдөр, шөнө тасралтгүй цэвэршүүлсэн усаар үйлчлэх хүчин чадалтай автохудаг буюу цэвэр усны төв байгуулагдсан.

Цэвэр усны төв өнөөдөр нээлтээ хийж, иргэдэд үйлчилж эхэллээ.

Эрдэнэбулганчууд төдийгүй баруун аймаг руу зорчигчид, гадаад дотоодын аялагчдыг цэвэр усаар хангах бүрэн боломжтой болж байна.

Иргэд тус цэвэр усны төвөөр үйлчлүүлэхдээ 40-ийн бидоноос бага хэмжээтэй ямар ч төрлийн саваар ус авах боломжтой бөгөөд картаа цэнэглээд өдөр, шөнө ялгалгүй хэрэгцээтэй үедээ 99.9 хувийн бактерийг устгасан цэвэршүүлсэн усаар хангагдах боломжтой юм.

ЦЭВЭР УС-ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн