Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагын cанхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага “Зудын яаралтай хариу арга хэмжээ” буюу “MONDER II” төслийг хэрэгжүүлж байгаа.
Төслийн хүрээнд Архангай аймагт малын сэг зэмийг устгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 68.8 сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө. Дээрхи шатахууны зардлыг сумуудад малын сэг зэм устгах ажилд нэмэлтээр хуваарилах юм.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед манай аймагт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад талархал илэрхийлье