БОЛЗОЛТ УРАЛДААНД ШАЛГАРСАН АЙЛ ӨРХ, ААН, БАГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2023.11.02

✅Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг угтан ”Архангай-100 Бидний оролцоо” тэргүүний тохижилттой шилдэг өрх, шилдэг ААН, шилдэг баг шалгаруулах болзолт уралдаан зарласан. ✅Энэхүү болзолт уралдаанд өөрсдийн байр, орон сууц, бие засах газар, хашаагаа засварлах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр байх зэрэг шалгуур үзүүлэлтээр амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байгууллага, баг, айл өрхүүдийн шагналыг өнөөдөр гардууллаа.

✅“Архангай-100 Бидний оролцоо” тохижилтын аянд идэвхтэй оролцож, өөрсдийн амьдарч буй орчноо үлгэрлэн тохижуулсан айл өрх, ААН болон айл өрхүүдийн идэвхийг өрнүүлж тэргүүний тохижилттой багаар шалгарсан та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.👏👏👏