АЙМГИЙН ХҮҮХДИЙН VI ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

✅Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж, тэдний дунд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон, санал санаачилгыг нь дэмжиж, шийдвэр гаргах түвшинд уламжлах зорилготой “Хүүхдийн оролцоо-Ирээдүйн хөгжил” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг Аймгийн ГБХЗХГ-аас Хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

✅Хүүхдийн 6-р чуулганд аймгийн удирдлагууд, 19 сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан болон сурагчдын төлөөлөл 200 гаруй хүүхэд оролцож байна.

✅Чуулганд оролцогчдод хүүхдийн хөгжих, хамгаалагдах эрхийн хэрэгжилт болон сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, дотуур байрны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, хорт зуршил зэрэг сэдвүүдээр сурагчид илтгэл тавьж, сумдаас ирсэн сурагчид тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж аймгийн удирдлагуудтай хамтран хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцах юм.

✅Энэ хүрээнд чуулганаас гарсан зөвлөмжийг сум, сургуулийн удирдлагуудад хүргэх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн