Товч

Тариф батлах тухай

АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус  үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

1. “Галтзүрх” ХХК-ны дулаан түгээх сүлжээнд холбогдсон Ихтамир сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

 2. Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Ихтамир сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч “Галтзүрх” ХХК /Д.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-т даалгасугай.

ДАРГА                                   А.АЛТАНЧИМЭГ

ГИШҮҮН                                С.БАТСҮХ

ГИШҮҮН                                А.БАТБОЛД

Архангай аймгийн ЗЗ-ийн ……….. оны     …… дугаар сарын …..-ны өдрийн ……

дүгээр тогтоолын хавсралт

“ГАЛТЗҮРХ” ХХК-НЫ ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ

  1. Архангай аймгийн “Галтзүрх” ХХК-ны дулаан түгээх сүлжээнд холбогдсон Ихтамир сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.
Хэрэглэгчдийн ангилалХэмжих нэгжТариф /НӨАТ-гүй/
1Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалттөг/м³1883.0
2Орон сууцны халаалт (хүн амьдарч буй талбай хамаарна)төг/м²810.0