Агентлаг, сум, сургууль, цэцэрлэгийн 2018 оны жилийн үйл ажиллагааг дүгнэв 

49734913_1142924969208732_4502351922191138816_o Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлж, 14.30 цагт дуусав. Энэ удаагийн зөвлөлийн хурлаар хууль тогтоомж, тогтоол шийдэрийн хэрэгжилт, сум, агентлагийн 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, сургууль, цэцэрлэгийн 2018 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг хэлэлцлээ. 2018 оны жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр ОБГ, ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Батцэнгэл, Чулуут, Хангай, Эрдэнэбулган, Жаргалант сумд эхний таван байрт шалгарсан байна. Харин Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдын удирдлагуудад сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. Аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр Ерөнхий боловсролын сургуулиудаас Лаборатори 1-р сургууль тэргүүлж, 3-р сургууль удааллаа. Цэцэрлэгийн тухайд хүүхдийн 1-р цэцэрлэг, Ихтамир сумын хүүхдийн цэцэрлэг, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэг эхний байруудад шалгарсан байна.