Цэргийн шинэчилсэн тоо бүргэл явуулахад холбогдолтой санамж

48362212_599885990444361_8328979611819966464_n Монгол Улсын  цэргийн албны тухай хуулийн 34 дүгээр зүйл. Цэргийн тоо бүртгэл Цэргийн тоо бүртгэл нь жинхэнэ болон бэлтгэл алба хаах үүрэг бүхий иргэний бүртгэл, судалгааны нэгдсэн тогтолцоо мөн. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тухай тэмдэглэлийг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийнэ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг аймаг, сум, багийн Засаг даргын захирамжаар жил бүр Засаг захиргааны үндсэн нэгж баг, сумын засаг даргын ажлын байранд зохион байгуулж явуулна. Цэргийн албанд байх насны хязгаар
  • Ахлах офицер-60 нас /хошууч, дэд хурандаа, хурандаа/
  • Дунд офицер-55 нас /дэслэгч, ахлах дэслэгч, ахмад/
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч-50 нас
Цэргийн бэлтгэл үүрэгтэн
  • I зэргийн бэлтгэл үүрэгтэн /цэргийн алба хаасан/-18-50 нас
  • II зэргийн бэлтгэл үүрэгтэн /цэргийн алба хаагаагүй/- 18-50 нас
Бүрдүүлэх бичиг баримт
  • Иргэний үнэмлэх
  • Бэлтгэл офицерийн үнэмлэх
  • Бэлтгэл ахлагчийн үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
 Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд ам бүл, оршин суугаа гэрийн хаяг, цэргийн анги байгууллагад алба хаасан байдал, албан тушаал, цол, төгссөн сургууль, ажлын газрын хаягаа тодотгон бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд шинэчилсэн тоо бүртгэлд хамрагдсан тухай тэмдэглэл хийнэ. Шинээр 18 нас хүрсэн иргэн
  • Иргэний цахим үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй цээж зураг- 3ш
  • Ажлын газрын үнэмлэх
  • Оюутан бол оюутныхоо үнэмлэхтэйгээ багийн Засаг даргын ажлын өрөөнд биеэр очиж бүртгүүлэх бөгөөд /маягт №4/-ийг нээлгэн цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийнэ.
Иргэн, Цэргийн үүрэгтний хүлээх үүрэг Цэргийн албаны тухай хуулийн 34.6 дугаар заалт Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ; 34.6.1. Нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо /-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах; 34.6.2.Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах; 34.6.3.Цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх; 34.6.4. Өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх; Цэргийн бүтгэлд хамрагдаагүй иргэний хүлээх харицлага;  -Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т заасан Цэргийн бүргэлийн журам зөрчсөн цэргийн бүртгэлд хамрагдаагүй цэргийн үүрэгтэн цэргийн насны иргэнийг 100 / зуун/- нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Монгол Улсын хэмжээнд Цэргийн тоо бүртэглийг 2019 оны 01 дүгээр сарын 02-оос 01 дүгээр сарын 20-ны хооронд сум, багийн нутаг дэвсгэрт явагдана. Иргэн та иргэний болон цэргийн үүргээ ухамсарлан шинэчилсэн тоо бүртгэлдээ бүрэн хамрагдана уу.