“Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг батлав

46847360_1209359919205292_7461633961647669248_o

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү дэд хөтөлбөр нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хэрэглэгчээс – үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд батлагдаж байгаа юм. 
“Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөр нь жижиг бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих ба сум, багийн нутгаар өнгөрч байгаа цахилгааны эх үүсвэрийг ашиглан жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.