“Эерэг болГоё” сэдэвт эцэг эхийн өдөрлөг болов

46495716_562120014278586_5985998638873051136_n

Энэ сарын 14-ны өдөр Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн сурч, амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, сэтгэлзүйн аливаа дарамт, шахалтгүй эерэг харилцаа бий болгох зорилгоор Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулиас санаачлан “Эерэг БолГоё” эцэг эхийн өдөрлөгийг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Эцэг, эхчүүд “Амттай яриа”,“Бид ч бас мэдье”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хүүхэд бүхэн жаргалтай байг”, “Эерэг БолГоё өртөөнүүдээр аялж өртөө бүрийн онцлог мэдээллийг сонсож сонирхсон асуултандаа хариулт авсан байна.

Өдөрлөгт нийт 105 эцэг эх, сургуулийн багш ажилчид оролцжээ.