Эд хөрөнгийн бүртгэлийн 2 төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо

46506273_288801391756550_4129335863664443392_n Монгол улсын Засгын газар, Дэлхийн банкнаас  хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах ажлыг Архангай аймагт энэ онд хийж дуусгалаа. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс эд хөрөнгийн бүртгэлийн 18098 ширхэг хувийн хэрэг материал буюу 503487 ширхэг хуудас цаасан нотлох баримтыг цахимуулан, бүртгэлийн үйлчилгээг онлайн горимд бүрэн шилжүүлсэн байна. Архивын цаасан баримтыг цахимжуулж нэгдсэн мэдээллийн систем бий болсоноор эх нотлох баримтын хадгалалт хамгаалалт сайжрахын зэрэгцээ эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ иргэдэд зардал багатай хүртээмжтэй хүрэх боломж нэмэгдсэн байна. Ийнхүү цахим болсноор иргэд эд хөрөнгийн 2 төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авахаас гадна Монгол орны аль ч өнцөгөөс өөрийн эд хөрөнгийн мэдээллийг бүрэн авах боломжтой боллоо.