Шинэ усан сан ашиглалтад оров

45155438_1097754350392461_431767629133250560_n
Эрдэнэбулган сумын 7-р багт /хуучнаар Хангай хороолол/ шинэ усан сан ашиглалтад орлоо. Тус худаг ашиглалтад орсноор ойр орчмын 100 гаруй өрх дэргэдээсээ ундныхаа усыг авч эхэллээ. Эдгээр өрхүүд өмнө нь нэг км шахуу явж ундныхаа усыг авдаг байжээ. “Одоо сайхан боллоо” хэмээн нээлтэд ирсэн иргэд талархалаа илэрхийлж байлаа. Энэхүү худгийг Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая, Дэлхийн зөн ОНХХ-1, 2-ын 23 сая нийт 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 6 тн-ын багтаамжтай юм. 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Болормаа, Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Ганзориг, “Ар-Ус Ундарга” ТӨХК-ий захирал М.Батболд болоод иргэд оролцов.