Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн болов

46160167_2146161518747473_3246748559969615872_n Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын ивээл дор шинэ үндсэн хууль батлагдсаны өдөрт зорулсан сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 10-ны өдөр Батцэнгэл суманд боллоо. Эрэгтэй төрөлд Хөнөг багийн Ц.Дамдиндорж, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Сайнбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Туул, Цац багийн Д.Өрнөхбилэг, Соёлын төвийн эрхлэгч Ч.Ганбаатар, Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Гүрбазар, биеийн тамирын багш Ц.Билэг-Өрнөх нарын 7 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдснөөс  Ц.Дамдиндорж тэргүүлж удаах байруудыг Ч.Сайнбаяр,  Д.Өрнөхбилэг нар  эзэлжээ. Эмэгтэй төрөлд Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэлийн эмч Ж.Нямаарэгжил, Хөнөг багийн  Ц.Мядагмаа, Соёлын төвийн ажилтан Г.Гантуяа нар оролцож тэргүүн байранд Ц.Мядагмаа шалгарлаа. Төрөл тус бүрд  байр эзэлсэн шатарчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа. Тэмцээнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулсан ажлын хэсэг зохион байгуулсан байна.