Нутгийн зөвлөл суманд ажиллалаа

olziit Өнгөрөгч сарын 27-28-ны  өдрүүдэд Өлзийт сумын Нутгийн зөвлөлийн санаачлага, дэмжлэгээрМонголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай болон Өвөр монголын Тюнлён хотын Их сургуулийн нарийн мэргэжлийн эмч нарыг сумандаа урьж 2 өдөр ард иргэдийнхээ оюун санаа, эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалтыг хийх ажлыг зохион байгууллаа. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд давхардсан тоогоор 356 иргэн хамрагдаж 20 орчим сая төгрөгийн эм тан, эмийн бүтээгдэхүүнийг үзлэгт хамрагдсан иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн доктор Д.Даваадагва, Д.Даваадалай нар эмч нарын үзлэгийг хариуцсан бөгөөд Эрүүл мэндийн төвд утлагын аппарат1, сахарын аппарат2 ширхэгийг хандивласан байна. Энэ үеэр МБШТГХ-ийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай сургааль, айлдвараа нутгийн ард иргэд, хүүхэд багачуудад хүргэж Цог хийморийн овоог тахих ёслол үйлдсэн.