Ирэх онд бүх тендерийг цахимаар явуулна

5ac4b4daab4c65.42941439 Архангай аймагт оны эхний 9 сарын байдлаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээс нийт 12263.4 өртөг бүхий 73 төсөл арга хэмжээний худалдан авалтыг хэрэгжүүлснээс 12097.9 сая төгрөгийн 58 төсөл арга хэмжээний худалдан авалтын тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг цахим систем www.tender.gov.mn -д байршуулан зохион байгуулжээ. Нээлттэй тендер шалгаруулалтаар 10449.9 сая төгрөгийн өртөг бүхий 20, харьцуулалтын аргаар 1239,9 сая төгрөгийг өртөг бүхий 34, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмаар 458.0 сая төгрөгийн өртөг бүхий 5, шууд худалдан авалтаар 115,5 сая төгрөгийн өртөг бүхий 14 төсөл арга хэмжээг гүйцэтгэн ил тод хэрэгжүүлсэн байна. Улсын төсөв, орон нутгийн төсвийн болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын гэх мэт хэд хэдэн эх үүсвэрээр санхүүжигдэх Хайрхан сумын дотуур байрны барилгын засварын ажлын тендерийг нээлттэйгээр буюу цаасан хэлбэрээр хүлээн авч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Мөн Нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 1482 өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс, бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг энэ жилдээ цаасан хэлбэрээр буюу уламжлалтаар хүлээн авсан байна. Харин ирэх жилээс энэ мэт бүх арга хэмжээг цахимаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаагаа Орон нутгийн Өмчийн газрын дарга хэлж байлаа.