Архангай аймгийн сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн тендерт татан буугдсан компанийг шалгаруулаагүй

46479278_1108189362682293_2949847194603094016_n Авлигатай тэмцэх газрын албаны сайтад нийтлэгдсэн “Архангай аймгийн сумдад багийн төв барих 265.0 сая төгрөгийн тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ” гарчигтай мэдээ нь ташаа мэдээлэл учраас Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас албаны залруулга гаргаж байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д 2018 оны 05-р сарын 09-нд Цахир сумын Баянгол баг, Төвшрүүлэх сумын Хөхсүм баг, Цэнхэр сумын багийн нэгдсэн төвийг барих, Батцэнгэл сумын Дэл багийн төвийг барилгыг худалдан авах гэсэн 4 багцтай, 265.0 сая төгрөгийн батлагдсан төсөвтэй нэг тендерийг зарласан. Тендерт шалгарсан нэр бүхий 4 компани нь 232.6 сая төгрөгийн тендерийн үнээр багийн төвүүдийг барьж, хүлээлгэн өгсөн. Үүнд: Цахир сумын Баянгол багийн төвийг “БГБС” ХХК 63.0 сая төгрөгөөр, Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн төвийг “Тамир Таун” ХХК 62.6 сая төгрөгөөр, Цэнхэр сумын багийн нэгдсэн төвийн барилгыг “Газрын гагнаас” ХХК 67.0 сая төгрөгөөр тус тус барьж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгсөн бол Батцэнгэл сумын Дэл багийн төвийн барилгыг “Легион” ХХК-иас 40.0 сая төгрөгөөр орон нутгийн өмчид худалдан авч, одоо ашиглаж байна. “Легион” ХХК нь 2016 оны 12-р сард Улаанбаатар хотод Улсын бүртгэлд бүртгэгдэж, 6134718 регистрийн дугаартайгаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа компани байна