Шинэ гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн арга хэмжээ болов

44607391_311678269421725_6913342289225973760_n Сумын Засаг Даргын нэрэмжит 2018 онд шинээр гэр бүл болсон хосуудад хүндэтгэл үзүүлэх өдрийн 2 дах удаагийн арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээнд Улаанчулуу багийн харьяат С.Чимэд-Очир, Хөнөг багийн харьяат Г.Баярбаатар, Дэл багийн харьяат Ц.Жалбаа, Б.Баярсайхан, Ц.Лувсаншарав, Баян-Уул багийн харьяат Ц.Мишигдорж, Цац багийн харьяат Д.Хосбаяр, Ж.Алтангэрэл нарын нийт 8 гэр бүл оролцлоо. Тэд андгай өргөх ёслол үйлдэж гэрлэлтийн гэрчилгээ, малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, шинэ гэр бүлийн хороололд өрх бүр 700м2 газар өмчлөлийн гэрчилгээгээ гардан авч Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчдын урлагын тоглолтыг үзэж сонирхсон байна.