Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

43000440_474293436407647_7409041790755405824_n Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсний 86 жилийн ойн баярын арга хэмжээг энэ сарын 01-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээний хүрээнд  дартас, даам, олс таталт, ардын уртын дуу, ардын богино дуу, шилдэг бүжгийн хос шалгаруулах уралдаан тэмцээнүүдийг амжилтта зохион байгууллаа. Ахмадын баярын үйл ажиллагаанд  аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, сумын ИТХ-ын дарга Н.Мөнхбаяр, Засаг дарга Д.Баянжаргал , ахмадын холбоодын дарга нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан  аймгийн ”Засаг даргын жуух бичиг”, “Хүндэт тэмдэг”,”Хүндэт өргөмжлөл”, “Монголын манлай ижий” холбоо ТББ-ын шагналаар  шагнадсан ахмадуудад  шагналыг гардуулж баяр хүргэлээ. Ахмадууддаа зориулж 2018 оны аймгийн урлаг, спортын наадмаас шагнал хүртсэн авьяаслаг сурагчид урлагын  тоглолтоо толилуулж  төсөвт болон  аж ахуйн нэгж байгууллага, дэлгүүрүүдийн нэрэмжит 30 гаруй сугалааны азтан тодорлоо. Сумын ХААН, Төрийн  банкны хамт олон олс таталт, дартас зэрэг уралдаан, тэмцээнийг ивээн тэтгэж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн хамтран оролцсон бөгөөд 2018 оны ахмадын баярын арга хэмжээг Хөнөг багийн харьяат, “Аймгийн сайн малчин” П.Амарсайхан ивээн тэтгэсэн байна.