“Ногоон паспорт” аянд 350 гаруй сурагч нэгдэв

42919075_459837957841474_4139222689401274368_n Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ногоон паспорт” аяныг 9-р сарын 20-ноос 10-р сарын 3-ны хооронд улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү аяны нээлт Архангай аймагт энэ сарын нэгний өдөр болж, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 9-11-р ангийн 350 гаруй сурагч, багш нартайгаа оролцож “Ногоон паспорт”-ыг гардан авлаа. Хүүхдүүд ногоон паспортыг авснаар нэг жилийн туршид есөн зорилтын хүрээнд хийсэн ажлаа бичиж бөглөх юм. Дараа нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хураалгаж, байгаль хамгаалах чиглэлээр хэн сайн ажил хийж паспортоо нөхөж бичсэн байна, түүнийг уулсын хэмжээнд шалгаруулж урамшуулах ажээ. Архангай аймгийн хувьд “Ногоон паспорт” аяны хүрээнд “Нэг сурагч-нэг мод” аяныг эхлүүлж, “Зая” цогцолборт 300 гаруй шар хуайс мод тарьжээ. Эдгээр  сурагчид аянаа үргэлжлүүлж, мод тарих бүх нийтийн өдрөөр 1000 орчим мод тарихаар төлөвлөжээ. “Ногоон паспорт” аяны нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцож, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал учир хамтдаа “Ногоон паспорт” аянд нэгдэцгээе хэмээн залуучуудыг уриаллаа.