“Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн тэмцээнд амжилттай оролцов

44929825_2177477312495382_496662815449284608_n 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо болсон Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит аваргын гараа үндэсний бөхийн барилдаанд Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын өсвөрийн бөхчүүд амжилттай сайхан барилдаж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна. Тус тэмцээний зорилго нь Архангай аймгаас төрөн гарсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэх, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг  түгээн дэлгэрүүлэхэд орших юм. 16 сумын 180 орчим өсвөрийн бөх 3 насны ангилалд уран мэх, бяр хүчээ сорин барилдснаас бага нас  буюу 13-14 насны ангилалдБатцэнгэлийн М.Баяржавхлан 11 даваагаар тэргүүн байр, Батцэнгэлийн Д.Дэлгэрдалай 10 даваагаар дэд байр, Хайрханы Н.Мэндсайхан 9 даваагаар гутгаар байр тус тус эзэлсэн бол дунд нас буюу 15-16 насны ангилалд Спортын дунд сургуулийн Ө.Шийрэв 11 даваагаар тэргүүн байр, Өлзийтийн Б.Орших 10 даваагаар дэд байр, Батцэнгэлийн О.Доржсамбуу 9 даваагаар гутгаар байранд тус тус шалгарлаа.