Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

41513699_1068316520002911_1864057115459452928_o ‘’Хэлмэгдэгсдийн өдөр’’-ийг жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр аймгийн ИТХ, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, сурагчид оролцов. Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс аймгийн ИТХТ-ийн тогтоолоор 1997 онд байгуулагдсан бөгөөд Комиссын даргаар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, гишүүдээр хэлтэс, агентлагийн дарга нар ажилладаг байна. Салбар комисс байгуулагдсан цагаасаа хойшхи хугацаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдүүд, гэр бүлийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийсээр иржээ.