“Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөн Архангай аймагт болов

42319623_1075090599325503_5157410537356656640_n (1) ХХХЗ-ноос “Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөнийг 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр үүрэн холбоо, суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, холбоо мэдээлэл технологийн сургуулийн профессор багш нар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээ, харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж гаргав. Энэхүү зөвлөгөөнд үүрэн болон суурин холбоо, интернет, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Завхан, Төв аймаг дахь харилцоо холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцсон юм.