Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав

42151257_1065043063650887_3375919460878647296_o Архангай аймагт 2018 онд ард иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын болон дэд бүтцийн нэлээдгүй олон бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвлөгдсөн, энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулалт хийгдэж буй ажлуудын явц нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцлаа. Эхний ээлжинд Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийн барилгын явцтай танилцаж хэд хэдэн давхруудад ямар үйл ажиллагаа явуулах, халаалтын асуудлыг театрын халаалттай нэгтгэж ахин бүтээн байгуулалт хийгдэхэд энэ халаалтаас хангах хэмжээний хүчин чадалтай уурын зуухыг барихаар шийдвэрлэлээ. Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийг 11 сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар болсон юм. Дараагийн бүтээн байгуулалт бол Архангай аймагт Бөх цогцолборыг бий болгох Бөх билэгт ийн саадыг засварлаж шинээр тохижуулах ажилтай танилцлаа. Архангай аймаг бол бөхийн өлгий нутаг үүний хүрээнд улсын цолтой бөхчүүдийг алдаршуулах залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх талбай мөн хүүхдийн тоглоомын талбайг дараа жилд нэмж барихаар төлөвлөж байна. Бөх цогцолборын хувьд энэ долоо хоногт ашиглалтад орохоор ажлын явц 90%-тай явагдаж байна. Мөн Эрдэнэбулган сумын 80 өрх био нойлтой болгох ажилтай танилцлаа. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж суурилуулах ажлыг 2018 оны 8-р сарын 01-нээс эхлүүлсэн. Уг ажлыг “Ар Ус Ундарга” ТӨХК хариуцан хийж байгаа бөгөөд эхний ээлжид 80 айлыг сонгон суурилуулалтын ажил үргэлжилж байна. Үүний дараагаар хөгжимт драмын театрын барилгын ажилтай танилцлаа. Театрын барилга 2019 оны 12сарын 30нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд 10 сарын сүүл гэхэд бүтэн гадна талаа хийж цонхоо суулгах, дээвэр таазаа хийх юм. Мөн 7р багийг Спорт сургуультай холбосон замын ажил хийгдэж дууссан. Энэ ажлын гүйцэтгэлийн чанартай танилцаж Эрдэнэбулган сумтай хамтран гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа Бохир усны цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 40%-ийн ажлын гүйцэтгэлтэй явагдаж байна. 2019 оны эцэс гэхэд бүрэн хийгдэж дуусах төлөвлөгөөтэй явагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цэцэрлэг хотын төв зам дагуух гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Эдгээр ажлууд нь цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бүтээн байгуулалтууд юм.