Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хөнгөлөлтөнд хамрагдаарай

41063104_1947401965326818_5347774126549368832_n   Бүс нутгийн хөгжлийг татварын хөнгөлөлтөөр дэмжих зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын их хурал баталснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 12-д :“ Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчид энэ хуулийн 19.12-т заасан хөнгөлөлт үзүүлэхгүй: -Ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах; -Согтууруулах ундаа худалдах, импортлох; -Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; -Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох; -Ярианы үйлчилгээ эрхлэх; -Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; -Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; -Авто зам, замын байгууламжийг барих, засварлах; -Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бол. Улаанбаатар хотоос550 км-ээс хол алслагдсан Цэцэрлэг, Жаргалант, Тариат, Өндөр-улаан, Цахир, Хангай, Чулуутсуманд үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой бөгөөд энэ заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан тул татвар төлөгч та 2018 онд багтаж хөнгөлөлтөндөө хамрагдаарай. Архангай аймгийн татварын хэлтэс