ӨНДӨР-УЛААН СУМЫН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА

37746639_2192662084097137_760103039800442880_o
Өндөр-Улаан сумын сургуулийн түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд нийт 76-н төгсөлтийн 1500 гаруй төгсөгч Монгол орны өнцөг булан бүрээс цугларан ойн арга хэмжээндээ ёслол хүндэтгэлтэй оролцож байна.
Ойн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ийн нарийн бичгийн дарга М.Батдорж, аймгийн БСУГ-ын дарга Ц.Мөнхбат болон бусад төлөөллүүд оролцон хүндэтгэл үзүүлж эрхэлсэн ажилдаа олон жил бүр бүтээлтэй ажилласан ахмадуудыг Монгол Улсын одон медалиар шагналаа. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Ж.Ганбат, Б.Махбал, А.Норолхоо, Ц.Цэнд-Аюуш, Д.Жавсангүндэв, Б.Замандийсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Адилбиш, С.Лхамсосор, Ш.Цэцгээ нар шагнууллаа. Мөн БСШУС-ны яамны болон Архангай аймгийн Засаг даргын жуух бичиг, бусад шагналаар шагнаж, урамшууллаа.