Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой болов

37421208_1019866921514538_5216531140143218688_o Аймгийн Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг энэ сарын 21-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Архангай аймгийн Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ойн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдыг шагнаж урамшуулав. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн хүндэт тэмдгээр 1, цагдаагийн алдраар 5, ХЗДХЯ-ны хүндэт жуухаар 3, БХЯ-ны “Ахмад дайчин хүндэт тэмдэг” 1, “Эх орны төлөө-3” тэмдгээр 2, “Дайчны алдар-3” тэмдгээр 1, хугацааны өмнө Цагдаагийн хурандаа цолоор ЦГ-ын дарга, дэд хурандаа Э.Золбаатар, хугацааны Цагдаагийн хошууч цолоор ЦГ-ын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Дагийраанжил, хугацааны ахлах ахлагч цолоор 4, хугацааны ахлагч цолоор 5, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 9, ЦЕГ-ын хүндэт жуух бичгээр 9, спортын алдар тэмдгээр 2, ЗТХЯ-ны онц тээвэрчингээр 2, ЦЕГ-ын албадын шагналаар 44 алба хаагчдыг шагналаа. Мөн ЦЕГ-аас аймгийн Цагдаагийн газарт нэг фургон машин, суурин компьютер 5 ширхэг, Замын цагдаагийн газраас эргүүлийн машин тус тус гардууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Хошууч генерал М.Ганболд, цагдаагийн газрын үе үеийн дарга нар болон аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар, цагдаагийн байгууллагын хөгжил дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилчид, мөр зэрэгцэн алба хааж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд оролцсон юм.