Архангай аймгийн уугуул улсын гарьд, заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэв

37559735_1021939064640657_1712483119673638912_n Архангай аймгийн баяр наадмаар УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Халхын Эрдэнэ Зая Бандидын VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын гарьд Д.Рагчаа, Монгол Улсын заан Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж нарт мөнгөн аяга, мөнгөн эмээл хазаартай мориор хүндэтгэл үзүүллээ. Мөн өсвөрийн бөх Ө.Шийрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын “Авъяас” алтан медалиар шагнасныг гардуудж өгөв.