АРХАНГАЙ АЙМАГТ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

37358739_1017677165066847_8353471289163251712_n Архангай аймагт энэ сарын 19-нд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн. Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва болон Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр болон Архангайн гаралтай генерал, хурандаа нар хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү өдөрлөг нь өмнө нь Цэцэрлэг хотод 2010 оны 5-р сард болж байсан ба Өдөрлөгийн үеэр цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг Архангайнханд сонирхуулж, Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид концерт тоглож, Цэргийн музей, зэвсэглэлийн үзэсгэлэнг гаргалаа.  Мөн Батлан хамгаалахын төв архив ирж, цэргийн алба хаасан лавлагаа гаргаж өгч үйлчилсэн юм. Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн бас нэг ач холбогдолтой зүйл нь “Архангай нутгаас төрсөн төр, цэргийн зүтгэлтнүүд” эрдэм шинжилгээний хурал байлаа. Тус хуралд Архангай нутгаас төрсөн цэргийн алдартнууд болон Өрлөг жанжин Г.Дэмид, Бүх цэргийн жанжин 1-р орлогч О.Дашчирва нарын амьд ахуй цагтаа батлан хамгаалахын салбарт хийсэн их ажил, шинэчлэлтүүдийн талаар сонирхолтой 5 илтгэлийг хэлэлцүүллээ. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын илтгэлээс харахад Дэмид, Дашчирва нарыг цэргийн нэрт зүтгэлтэн байжээ гэдэг нь харагдаж байлаа.