АЙМАГ, СУМЫН АЮУЛГҮЙ НӨӨЦӨД 1400 ТН ӨВС, 720 ТН ГАР ТЭЖЭЭЛ БЭЛТГЭНЭ

3l185ke1o22ksfcn29r5piie7d_b Аймгийн Засаг даргын 7-р сарын 24-ний өдрийн 03 дугаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гарлаа.  Энэ жил 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэнэ. Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл, сумд энэ намар нийт 80,000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг. Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2018 оны 7-р сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт дээрх албан даалгаврыг хүргүүлсэн байна. Албан даалгавар нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, сум, багийн Засаг дарга, малчид, мал бүхий иргэд, төв, суурийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэсэн дөрвөн чиглэлээр гарав.