ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 17 ИРГЭНИЙ ТӨСЛИЙГ 50 САЯ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭВ.

31562268_960051817496049_4413942925202112644_nАрхангай аймаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эхийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор төсөл авсан байна. Нийт 31 төсөл ирснээс 17 иргэний төсөлд 50 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүжилтийг олгожээ. Энэхүү зээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд 4 жилийн хугацаанд ямар нэг хүүгүйгээр эргэх төлөх юм.