УИХ-ЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

31649343_2073962075967139_7490334273149337600_n Монгол Улсын Засгийн газраас баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах нээлтийн арга хэмжээг Архангай аймагт албан ёсоор зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг ирсэн бөгөөд аймгийн Онцгой комиссын мэргэжлийн ангиуд жагсаж, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасан үг хэлж хүндэтгэл үзүүллээ.

31754575_2073962095967137_1188089852172697600_o Сайд аймагт ажиллах хугацаандаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтнуудтай уулзаж үүрэг чиглэл өгч санал хүсэлтийг сонсон, Аймгийн мал эмнэлгийн ажил үйлчилгээний хувийн нэгжүүдэд вакцин, био бэлдмэлийн дээжийг гардуулж өглөө. Мөн Булган сумын Шарга морьтод хаваржиж буй малчин Х.Батчулууны хотонд очиж мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай танилцлаа.