Онцгой байдлын 25 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардан авав

31959612_2067131863534056_3273961154929491968_n Архангай аймгийн ОБГ-ын алба хаагчид шинэ орон сууцны түлхүүрээ энэ сарын 6-нд гардан авлаа. Онцгой байдлын албаны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 25 айлын орон сууцны барилга баригдсан юм.Орон сууцны нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянболон аймаг ороннутгийн удирдлагууд, байгууллагын дарга нар оролцлоо. Тус 5 давхар 25 айлын орон сууцанд Онцгой байдлын газрын 8 офицер, 13 ахлагч, 1 гэрээт ажилтан, 2 ахмад ажилтанхөнгөлттэй үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр орж байгаа юм.Тус барилга ашиглалтанд орсноор ОБГ-ын нийт алба хаагчдын 50 хувь нь орон сууцаар хангагдаж байгаа юм. Энэ нь аюул гамшгийн дуудлагаар өдөр, шөнийн аль ч цагт дуудагдан, олон хоногоор ажилладаг аврагч, гал сөнөөгчдийн хувьд ая тухтай орчин нөхцөлд амьдрах, ар гэртээ санаа зовохгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж байна. Барилгыг Ж.Нэргүй захиралтай “Гурван тамир” ХХК гүйцэтгэж 2017 оны 04 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн юм.