Архангай аймгийн малын шүлхий өвчин гарсан сумын хорио цээрийн дэглэмийг цуцлав

28661196_1882368675318914_3136742211039474101_n Архангай аймгийн Засаг даргын энэ сарын 7-ны өдрийн захирамжаар Мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Хотонт сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цуцалж, хээрийн штаб, хяналтын постуудыг буулгаж, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэв. Мөн ХХААХҮ-ийн сайдын А/93 тоот тушаал, аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Өгийнуур сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 14-нөөс бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, энэ сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар Ихтамир сумын шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Хорио цээрийн дэглэмийг бууруулж, цуцалж байгаатай холбоотойгоор дээрх гурван сумын Засаг дарга нарт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малчид, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгосон байна.